Хууль эрх зүй

Бүртгэл устгах

Сүүлд шинэчилсэн: 2026.11.08

1. Хэнд хамаарах

Энэ заавар нь Sales24 дээр ажилладаг дэлгүүрүүдийн захиалагчийн апп (жишээ нь «Sales24 Demo») болон тэдгээрийн вэб сайтад утас, и-мэйлээрээ бүртгүүлсэн захиалагчийн бүртгэлд хамаарна. Бүртгэл нь дэлгүүр тус бүрд тусдаа байдаг тул хэд хэдэн дэлгүүрт бүртгэлтэй бол тус бүрийг устгана.

2. Апп-аас устгах

  1. Апп-аа нээж бүртгэлээрээ нэвтэрнэ.
  2. Профайл → Засах → «Бүртгэл устгах» товчийг дарна.
  3. Нууц үгээ, эсвэл нууц үггүй бол утас (и-мэйл)-даа ирсэн нэг удаагийн кодыг оруулж баталгаажуулна.

Бүртгэл тэр дор нь устаж, бүх төхөөрөмж дээрээс гарна. Энэ үйлдлийг буцаах боломжгүй.

3. И-мэйлээр хүсэлт илгээх

Апп-д нэвтэрч чадахгүй бол [email protected] хаяг руу дэлгүүрийн нэр болон бүртгэлтэй утасны дугаар (эсвэл и-мэйл)-аа бичиж илгээнэ үү. Бид таныг бүртгэлийн эзэн мөн эсэхийг шалгаад 30 хоногийн дотор устгаж, хариу мэдэгдэнэ.

4. Юу устах

  • Нэр, утасны дугаар, и-мэйл, нууц үг
  • Хадгалсан хүргэлтийн хаягууд
  • Хүслийн жагсаалт
  • Барааны үнэлгээ, сэтгэгдэл, хавсаргасан зураг
  • Онооны үлдэгдэл ба түүх (ашиглагдаагүй оноо буцаагдахгүй)
  • Бүх төхөөрөмжийн нэвтрэлт

5. Юу үлдэх

Өмнөх захиалгын дүн, бараа, төлбөрийн төлөв, И-баримтын мэдээлэл нь нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан хугацаанд хадгалагдана. Гэхдээ тэдгээрээс таны нэр, утас, и-мэйл, хүргэлтийн хаяг, тэмдэглэл арилж, хэнийх болох нь тодорхойгүй (нэргүй) болно. Байгууллагын нэр дээр авсан И-баримтын байгууллагын регистр хэвээр үлдэнэ.

  • Хүргэлт дуусаагүй (баталгаажсан, бэлтгэж буй, замд яваа, эсвэл төлөгдсөн) захиалга байвал бүртгэлийг хүргэлт дууссаны дараа устгана — хүргэлтэд таны хаяг, утас хэрэгтэй.
  • Сүүлийн 72 цагт дансаар шилжүүлэг, QPay эсвэл SocialPay-ээр төлөхөөр өгсөн, төлбөр нь хараахан баталгаажаагүй захиалга байвал төлбөр шалгагдтал устгах боломжгүй — мөнгө тань орсон бол буцаан олгоход холбоо барих мэдээлэл хэрэгтэй.
  • Бусад төлөгдөөгүй, хүлээгдэж буй захиалга бүртгэлийг устгахад цуцлагдана.

6. Ажилтан, жолоочийн бүртгэл

«Sales24 Manager» (касс) болон «Sales24 Delivery» (жолооч) апп-ын бүртгэлийг тухайн дэлгүүрийн админ үүсгэж, удирддаг — апп дотроос бүртгүүлэх боломжгүй. Эдгээр бүртгэлийг устгуулах бол ажиллаж буй дэлгүүрийн админдаа хандах, эсвэл [email protected] руу бичнэ үү.

Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.