Нууцлалын бодлого
1. Бидний тухай, хамрах хүрээ
Sales24 ("бид") нь Монгол Улсад мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд байгууллагуудад вэб сайт, онлайн дэлгүүр, касс, хүргэлтийн систем (Sales24 платформ) олгодог. Энэ бодлого нь app.sales24.mn-ийн удирдлагын систем (CMS), Sales24 дээр ажилладаг дэлгүүрүүдийн вэб сайт ба захиалагчийн апп (жишээ нь «Sales24 Demo»), «Sales24 Manager» (касс), «Sales24 Delivery» (жолооч) апп-д хамаарна.
Захиалагчийн мэдээллийг тухайн дэлгүүр захиалга биелүүлэхэд ашигладаг; Sales24 үүнийг дэлгүүрийн өмнөөс хадгалж, боловсруулна. Нэг дэлгүүрийн мэдээллийг өөр дэлгүүрт ашиглахгүй.
2. Байгууллагын хэрэглэгч (CMS)
- Бүртгэл: нэр, и-мэйл, нууц үг (шифрлэсэн hash), хоёр шатлалт баталгаажуулалтын тохиргоо, эрх
- Нэвтрэлт, үйлдлийн түүх: IP хаяг, хөтөч, нэвтэрсэн хугацаа, хийсэн өөрчлөлт
- Контент: мэдээ, хуудас, бараа, зураг, видео зэрэг байгууллагын оруулсан агуулга
3. Дэлгүүрийн апп ба вэб — захиалагч
- Бүртгэл (заавал биш — зочноор ч захиалж болно): нэр, утасны дугаар, и-мэйл, нууц үг (шифрлэсэн hash), нэг удаагийн код (SMS эсвэл и-мэйлээр — серверт зөвхөн 10 минут, шифрлэсэн хэлбэрээр)
- Захиалга: нэр, утас, и-мэйл, хүргэлтийн хаяг (хот, дүүрэг, хороо, хаягийн бичвэр — газрын зургийн координатгүй), тэмдэглэл, бараа, дүн, купон, хүргэлтийн бүс, төлбөрийн хэлбэр ба төлөв, И-баримтын төрөл (байгууллага бол регистр)
- Бусад: хадгалсан хаягууд, хүслийн жагсаалт, барааны үнэлгээ (сэтгэгдэл, зураг), оноо, купоны хэрэглээ
- Сагс: санамсаргүй сессийн дугаар ба бараа
- Хайлт: хайлтын үгийг үр дүн гаргахад илгээнэ, серверт хадгалахгүй. «Сүүлд хайсан» (8 хүртэл) зөвхөн таны төхөөрөмж дээр хадгалагдана
- Төхөөрөмж дээр: нэвтрэлтийн токен шифрлэсэн сангаар (Android EncryptedSharedPreferences, iOS Keychain)
Төлбөрийг QPay, SocialPay эсвэл дансаар шилжүүлгээр хийнэ. Картын мэдээлэл апп, манай серверт цуглуулагдахгүй. QPay руу зөвхөн захиалгын дугаар, дүн илгээгдэнэ.
4. Sales24 Manager — касс
Дэлгүүрийн ажилтанд (кассчин, менежер) зориулсан; бүртгэлийг дэлгүүрийн админ үүсгэнэ.
- Нэвтрэлт: и-мэйл, нууц үг, хоёр шатлалт код эсвэл QR холболтын нэг удаагийн код, төхөөрөмжийн нэр (загвар)
- Ажил: бараа, үнэ, нөөцийн тохируулга, борлуулалт (бараа, төлбөрийн хэрэгсэл, авсан мөнгө, хөнгөлөлт, И-баримтын төрөл, байгууллагын регистр), кассын ээлж (эхний ба тоолсон бэлэн, тайлбар)
- Камер: QR холболт, барааны баркодыг уншина — зөвхөн уншсан текстийг ашиглана, зураг хадгалахгүй, илгээхгүй
- Барааны зураг: таны утасны галерейгаас сонгосон зургийг л (бусад зурагт хандахгүй) багасгаж дэлгүүрийн медиа сан руу хуулна — бараа, хувилбарын зураг болж сайт, апп-д харагдана; хэн хуулсныг бүртгэнэ
- Face ID / хурууны хээ: апп түгжээ — зөвхөн таны төхөөрөмж дээр шалгагдана, серверт юу ч илгээхгүй
- Bluetooth, локал сүлжээ: баримтын принтерт холбогдоход л
- Төхөөрөмж дээр: токен (шифрлэсэн), принтерийн тохиргоо
5. Sales24 Delivery — жолооч
Дэлгүүрийн жолоочид зориулсан; бүртгэлийг дэлгүүрийн админ үүсгэнэ.
- Жолооч: нэр, утас, тээврийн хэрэгсэл, нууц үг (шифрлэсэн hash)
- Хүргэлт: төлөв, тэмдэглэл ба амжилтгүй болсон шалтгаан, төлбөрийн хэрэгсэл, хүлээн авсан бэлэн
- Захиалагчийн мэдээлэл: хуваарилагдсан захиалгын нэр, утас, хаяг, бараа, дүн жолоочид зөвхөн хүргэлт хийхэд харагдана. «Залгах», «Чиглэл» нь жолооч дарсан үед л утасны болон газрын зургийн апп-ыг нээнэ
- Апп таны байршил (GPS) болон камер-ыг ашигладаггүй
6. Цуглуулдаггүй мэдээлэл
Манай апп-ууд байршил (GPS), харилцагчийн жагсаалт, зургийн сан, зар сурталчилгааны ID, төхөөрөмжийн тогтмол ID цуглуулдаггүй. Зар сурталчилгаа, хэрэглэгч хянах (tracking), аналитик, push мэдэгдлийн гадны SDK ашигладаггүй. Бид таны мэдээллийг худалдахгүй.
7. Мэдээллийг хэрхэн ашигладаг
- Захиалга, төлбөр, хүргэлт, касс, И-баримтыг гүйцэтгэх
- Бүртгэл, нэвтрэлт, аюулгүй байдал (хоёр шатлалт, нэг удаагийн код, үйлдлийн түүх)
- Захиалгын төлөв, системийн мэдэгдлийг и-мэйл/SMS-ээр илгээх
- Дэлгүүрт борлуулалт, нөөцийн тайлан гаргах
- Facebook Page руу контент нийтлэх (байгууллагын зөвшөөрлөөр)
8. Гуравдагч тал
- QPay, SocialPay, банк — төлбөр (захиалгын дугаар, дүн)
- ebarimt3 / И-баримтын систем — татварын баримт (дүн, бараа, байгууллага бол регистр)
- Brevo — и-мэйл илгээх (и-мэйл хаяг, мэдэгдэл, и-мэйлээр авах нэг удаагийн код)
- SMS гарц (үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч) — нэг удаагийн код (утасны дугаар ба кодын бичвэр)
- Cloudflare (R2 ба сүлжээ) — сайт, зураг хүргэх, хадгалах
- Meta (Facebook, Instagram) — байгууллага холбосон үед л (9-р хэсэг)
Хүргэлтийг дэлгүүрийн жолооч эсвэл дэлгүүрийн өөрөө гараар бүртгэсэн курьер хийнэ — гадны курьерын систем рүү автоматаар мэдээлэл илгээхгүй.
9. Facebook-тэй холбоотой мэдээлэл
Байгууллага Facebook Integration идэвхжүүлэх үед бид Page-ийн ID, нэр, access token болон нийтлэлийн engagement (reach, like, comment, share) мэдээллийг авна. Эдгээрийг зөвхөн байгууллагын зөвшөөрсөн зорилгоор ашиглана. Facebook-ээс апп-ыг салгах эсвэл өгөгдөл устгах хүсэлт илгээхэд холбогдох токеныг устгаж, баталгаажуулах код өгнө.
10. Хадгалах хугацаа
- Бүртгэл, хаяг, хүслийн жагсаалт, үнэлгээ, оноо: бүртгэлээ устгах хүртэл
- Захиалга, төлбөр, И-баримт: нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан хугацаанд. Бүртгэл устгасны дараа нэр, утас, и-мэйл, хаягийг арилгаж, нэргүй хэлбэрээр хадгална
- Нэг удаагийн код: 10 минут; нэвтрэлтийн токен: гарах эсвэл бүртгэл устгах хүртэл
- Ажилтан, жолоочийн бүртгэл: дэлгүүрийн админ устгах хүртэл
11. Мэдээлэл устгах
Захиалагч апп-аас (Профайл → Засах → «Бүртгэл устгах») бүртгэлээ тэр дор нь устгана. Юу устах, юу үлдэх, и-мэйлээр хүсэлт илгээх зам: Бүртгэл устгах. Ажилтан, жолоочийн бүртгэлийг дэлгүүрийн админ устгана, эсвэл [email protected]-д хандана. И-мэйлээр ирсэн хүсэлтийг 30 хоногийн дотор шийднэ.
12. Мэдээллийн хамгаалалт
Бүх холболт HTTPS (TLS)-ээр шифрлэгдэнэ. Нууц үгийг зөвхөн шифрлэсэн hash хэлбэрээр хадгална; апп дахь нэвтрэлтийн токен төхөөрөмжийн шифрлэсэн санд хадгалагдана. Хандалт эрхээр хязгаарлагдаж, үйлдлийн түүх хөтлөгдөнө.
13. Хүүхэд
Манай үйлчилгээ 13-аас доош насны хүүхдэд чиглээгүй бөгөөд тэднээс мэдээлэл санаатайгаар цуглуулдаггүй.
14. Өөрчлөлт, холбоо барих
Энэ бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилсэн огноотой нийтэлнэ. Асуулт байвал [email protected] эсвэл холбоо барих хуудсаар, апп-ын тусламжийг Тусламж-аас үзнэ үү.