Тусламж
Холбоо барих
Асуулт, санал, алдааны мэдээллээ холбоо барих маягт-аар илгээнэ үү. Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг [email protected] руу бичнэ. Захиалга, хүргэлт, буцаалтын асуудлаар тухайн дэлгүүрт шууд хандвал хамгийн хурдан шийдэгдэнэ.
Sales24 Manager (касс)
Хэрхэн нэвтрэх вэ? Дэлгүүрийн админ таныг CMS-д «Кассчин» эсвэл бусад эрхээр бүртгэнэ. Апп-д тэр и-мэйл, нууц үгээрээ нэвтэрнэ. Эсвэл CMS → «Профайл» дахь QR кодыг апп-аар уншуулж холбогдоно (код 5 минут хүчинтэй).
Хоёр шатлалт баталгаажуулалттай бол? Нэвтрэхэд баталгаажуулах апп-ын 6 оронтой кодыг нэмж асууна.
Бараа засах, нөөц тохируулах товч идэвхгүй байна. Таны эрх үүнийг зөвшөөрөөгүй — дэлгүүрийн админаас эрх авна уу.
Sales24 Delivery (жолооч)
Хэрхэн нэвтрэх вэ? Дэлгүүр таныг жолоочоор бүртгэж, утасны дугаар ба нууц үг өгнө. Апп-д дэлгүүрийн код, утас, нууц үгээ оруулна. Танд хуваарилсан захиалга л харагдана.
Дэлгүүрийн апп (захиалагч)
Нууц үгээ мартсан. Нэвтрэх хэсгээс утас эсвэл и-мэйлээрээ нэг удаагийн код авч нэвтрээд шинэ нууц үг тохируулна.
Төлбөр. QPay, SocialPay эсвэл дансаар шилжүүлэг — дэлгүүрийн тохиргооноос хамаарна. Картын мэдээлэл апп, манай серверт хадгалагдахгүй.
И-баримт. И-баримт ашигладаг дэлгүүрт баримт төлбөр төлөгдсөний дараа автоматаар гарна. Баримт авах, байгууллагын нэр дээр гаргуулах бол тухайн дэлгүүрт хандана уу.
Хувийн мэдээлэл, бүртгэл устгах
Бүртгэлээ устгах заавар: Бүртгэл устгах. Бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашигладгийг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.